Сайн байцгаана уу, би одоо 23 настай, нѳхѳртэй 3настай хүүхэдтэй. 5жил болж байна . Та бүхнээсээ зѳвлѳгѳѳ авах гэсэн.  Нѳхѳртэйгээ оюутан нэг анги байж байгаад суусан.

Анх бол мэдээж бүх л юм сайхан байсан, намайг жирэмсэн болоход яаж ийж байгаад авч сууна гээд ном жур аар гуйж авч байлаа гэхдээ тэр үед эгч ах маань дургүйцэж, суулгасын сургуулиа хаях гээл гэхдээ хаяагүй гүрийгээд тѳгссѳн. Одоо ажилтай. Тусдаа гараал нѳхрийнхѳө ааш авир танилаа ээж эгч 2-тойгоо байдаг байсан ѳмнѳ нь тэгээд юм л бол намайг харьцуулах юм ингэсэнгүй тэгсэнгүй гээл ѳѳрѳѳ халамж бол түй ч байхгүй болсон бид 2 байшинд хадмын хашаанд байдаг. Ганц ус авж ѳгѳх гэж бѳѳн юм болно, ядаргаатай юм, албатай юм уу, амралтын ѳдѳр амармаар байна гээл би ч гэсэн үнэндээ бас адилхан ажлаа л ирж байхад уурладаг, харааж зүхдэг ажлаа хийгэл оройтохоор эрт гараач гээл ѳѳрѳѳ бол хүссэн үедээ гарч найз нѳхѳд ажлынхантайгаа явна,  би тэр болгонд нээх уурлаад байдаггүй. Намайг нэг 1 сард нэг гарахад ирээл зүгээр улаан хэрүүл естой, зайлвал зайлаарай хүүхэд үлдээгээд зайлж болно гэж байнга хэлдэг.

Би болохоор ерѳѳсѳѳ хэрүүл хийж чадахгүй юмаа, яах вээ бодож байгаад л яг хэрүүл хийхээр уйлчихаад хэлж чадахгүй юм. Бас жоохон юманд уурладаг, арай л дэндүү удирдлага олохгүй байвал миний буруу, ер нь жижиг сажиг мѳнгѳгүй байвал бас л миний буруу юм шиг аашилдаг. Би ѳѳрѳѳ ажил хийгээд олсон цалингаараа гэртээ, хоол хүнс түлээ нүүрс авья гэхээр уурладаг ядаргаатай юм гдг бүгдийн хадам ээжээр авхуулал байж байх санаатай би тэрэнд дургүй эмэгтэй хүн ѳѳрийн мѳнгѳѳр гэртээ юм хум авах хэвийн асуудал биз дээ тэгээд ер нь л миний цалинг надад хэлэхгүйгээр юу авахаа ганцаараа тѳлѳвлѳчихсан байдаг. Би тэрийг нь мэдэхгүй юм авчихаар естой лайтайн дэмий үрлээ гэж уурладаг ийм хүнийг яах вээ хүүхэддээ бол сайн аав. Одоо бүүр гар хүрдэг боллоо найзуудтайгаа ууж ирчээд нѳгѳѳдүүл юу ч юм намайг шѳнѳ зодсон тэгээд л харааж зүхээд унтсан би маргааш уучлалт гуйх болов уу гэсэн чин гэмшсэн ч шинжгүй байх юм, зайлвал хүүхэд үлдээгээд зайл гэж дарамталдаг би яах вэ ах эгчтэй минь ч уулзуулахгүй анхнаасаа дургүй байсан гээл боож хаадаг (би ээж аавыгаа алдчихсан) хүүхдээ харахаар л ѳр ѳвдѳѳд тэвчээд л байна одоо тэсэхгүй нь  -__- Ээжийн эрх хүү гэдгээ тултал мэдэрчихсэн хүн яамаар ч юм бэ дээ манай хадам ээж бол үнэхээр сайн хүн надад их сайн, гол нь нѳхѳр байна
Ээж аавдаа мѳнгѳ ѳгж тусалдаг хүмүүсийг гайхдаг гэдэг ийм л сонин бодолтой байдгийг нь сая л мэдлээ. Зѳвхѳн хар амиа л боддогийн байна. Би одоо яг яахаа үнэхээр мэдэхгүй байна, энэ их хардалт үзэн ядалт энэ нэг юм яадын гэсэн бодолтой хүн гаднаа хүмүүсийн хажууд бол сайн аав хань болж жүжиглэхдээ маш гаргууд .... Гол нь намайг явна гээд хэлэхээр ах эгчтэй чинь хамт ална тална гэж сүрдүүлдэг боллоо тэгсэн мѳртлѳѳ хүнийг байнга зайл гэж хѳѳдѳг үнэхээр хаяад явбал юу ч хийж магадгүй ийм тэнэг хүнийг яах вээ ??