60 тэрбумын схемийн автор нь Т.Доржханд уу?

УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Т.Доржханд нар хамгийн олон санал авч, парламентад суух эрхээ олж авсан.  

Тэгвэл олон нийтэд тийм ч танил бус эдийн засагч Т.Доржханд гэж хэн бэ? 

Түүний хувьд анх ХҮН намын генсек Т.Доржханд гэдгээрээ танил болсон нэгэн. Гэвч удалгүй  намын даргын намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэх зэрэг асуудлуудтай холбогдож байв. Улмаар түүнийг ХҮН-ээс энэ асуудалтай нь холбогдуулан “хөөсөн” байдаг 

Үүний дараа Т.Доржхандыг тухайн үеийн намын дарга Т .Ганболд нь “Т.Доржханд бол 60 тэрбумын автор” хэмээсэн юм. Т.Ганболд “Ам нээвэл...” нэвтрүүлэгт оролцохдоо “Би энэ намд орсны марааш нь намын ЕНБ-ийн дарга Т.Доржханд цочирдмоор юм ярьсан. Доржханд маань ХҮН намын нэр дэвшигчийн жагсаалтыг эрэмбэлж, тэрбум тэрбумаар үнэлж ханш гаргасан юм. Залуус гутарсан. Удирдах зөвлөлийн 70-80 хувь нь эсэргүүцсэн” хэмээн мэдэгдсэн юм. 

Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилийн турш олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан 60 тэрбумын скем УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Т.Доржхандаас эхтэй байх магадлал өндөр юм. 

Ийнхүү улстөрийн амьдрал нь ийн тогтворгүй байсан түүний хувьд гэр бүлийн амьдрал  ч тийм дардан биш тухай хэвлэлийн хуудсуудад дурайж байна. Энэ тухай мэдээллийг нь орхиод Т.Доржхандын нэр дэвшихдээ мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.

Т.Доржханд нь жилийн 20 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 156 сая төгрөгийг жилдээ олдог. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин нэг орон сууцтай. Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК-иудаас хувь эзэмшдэг байна. 

О.ОНОН

www.olloo.mn