Бие даан нэр дэвшигчид санал өгсөн хүний тоо болон саналын тоо зөрүүтэй байгаа талаар хэлсэн тэгвэл энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "29 тойрог 2 эсвэл 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо саналын тоо зөрөх нь ойлгомжтой. Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар хүсэлтээ хүргүүлсэн одоогоор тайлбар өгөөгүй байна. 

Бие даагчид саналын тоонд таслал оруулж хакердсан гэх мэдээллийг өгөөд буй тэгвэл энэ талаар СЕХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга Эрдэнэбат дараах тодруулгыг өгсөн юм. 

 "Гадуур цэг, таслал, бутархай тоо орж ирсэн гэх яриа байна. Бид мэдээллийг шууд дамжуулж байсан. Таслал бол мянгачлах таслал. Эрэмбэлдэг программ ажиллахгүйгээр шууд дээш нь гаргасан байсан. Бүх намын ажиглагч нар мэдээллийг нягталж, гараар тоолж тулгасан. Алдаа байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Саналын тоо мянгаас дээш болбол таслал хэрэглэж байгаа. Жишээлбэл, 1.200, 1.300 гэж мянгачилсан таслал гарсан. Зарим нэр дэвшигч дээр таслал гарсан ч санал тоолоход ямар ч алдаа гараагүй.

-Саналын тоо нэр дэвшигчдийн авсан тооноос давсан зөрчлийг бие даан нэр дэвшигчид өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Энэ ямар учиртай вэ?
-Сонгуулийн 29 тойрог 2, 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо, саналын тоо зөрөх нь ойлгомжтой гэв.

 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон энэ асуудал СЕХ ямар байр суурьтай байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Баривчлах хүсэлт нэг ч газраас ирүүлээгүй. Хоёрдугаарт 606 нэр дэвшигчийг бүгдийг нь сонгуульд авч орсон. Юу гэсэн үг вэ гэхээр нэг ч нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй. Сонгуулийн дараа хардлага гарах нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсаар ирсэн. СЕХ хуулиа л барьж ажилладаг.  606 нэр дэвшигчээс ердөө 76 нь л гишүүнээр сонгодог. Энэ эрэмблэлтийг ард түмэн сонголтоороо хийдэг. Үлдсэн 530 нь гомдолтой үлддэг. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулалт сайтай болсон гэж зарим  нам, эвсэл, бие даагчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Гомдолтой байгаа нэр дэвшигчид хуулийн дагуу зохих байгууллагад нь гаргах боломжтой" гэлээ. 

Цагдан хоригдох хугацаандаа хамгийн их санал авсан Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэх гарсан гэдгийг хэллээ. 

Мөн нэр дэвшигчийн эзэмшлийн компаниар саналын хуудсыг хэвлүүлсэн гэдэг шүүмжлэл бий. Манай улсад хэвлэх зөвшөөрөлтэй хоёр компани хуваан хэвлэсэн гэлээ. Хяналтын тооллогыг 100 хувь хийхээр санал гаргасан ч УИХ-аар унасан байна.