УИХ-ын 2020 оны сонгуулиар нэр дэвшиж, ялалт байгуулсан гишүүд дөнгөж сая тангарагаа өргөж дуусав. Энэ удаагийн буюу найм дахь парламентын 76 гишүүнийг мэргэжлээр нь ангилбал, 

  • 14 нь хуульч, эрхзүйч
  • 21 нь эдийн засагч, 
  • 12 нь инженер, агрономич, 
  • 14 нь урлаг, утга зохиол, нийгмийн салбар
  • 9 нь эмч, багш
  • 6 бусад мэргэжилтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь 66 настай Х.Баделхан бол хамгийн залуу нь Н.Учрал гишүүн ажээ.