Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Улмаар ирэх долоодугаар сарын 15 хүртэл сунгахаар болсон байна.

Гэхдээ зарим үйлчилгээний байгуулагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нь зөв гэж үзжээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргах юм байна. Ингэхдээ нийтийг хамарсан спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, баар цэнгээний газар, PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ. Харин PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын төвүүд, кино театрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллуулах юм байна.