Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус  болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч байна. Үүний улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байгаа аж.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн албаны хүүхдийг тасгийн дарга,  хошууч Д.Будзаан:  "Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас-26, гол усанд живж-8, ухсан нүх шуудуунд унаж-5, өндрөөс унаж-9, гаднын биетэд цохиулж-1, халуун ус, галд түлэгдэж-5, мориноос унаж-8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг 7, 8 дугаар сард буюу энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэллээ.  “Яараад яахав дээ”  аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм.

 Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна." гэв.