БНСУ-д амьдардаг дөрвөн монгол залуу нутаг нэгтнээ бүлэглэн зодож, танхайрсан хэрэг энэ сарын 5-нд гарсан. Сэжигтнүүд тухайн иргэнийг хэрэг болсон газар орхиод зугтжээ.

Улмаар элэг нэгтнүүддээ зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн монгол иргэн өнөөдөр буюу долдугаар сарын 9-нд нас барав. БНСУ-ын цагдаа нар нутаг нэгтнээ зодсон дөрвөн монгол иргэнийг шалгаж байна. Гэхдээ тэдний гурав нь эл хэрэгт харьцангүй бага оролцоотой байсан гэх үндэслэлээр шүүхийн захирамж гаргаагүй гэнэ.  

Нас барсан монгол иргэнд задлан шинжилгээ хийхээр болж, хариунаас нь шалтгаалж энэ хэргийг цаашид хэрхэн шалгахаа шийдэх аж.