Энэ удаагийн “Mobile news”-ээр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга,  Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамбатай холбогдож П.Сэрдамба зодог тайлаа гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Өнгөрсөн 7 хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр түүний талаар зодог тайллаа гэх мэдээлэл цацагдсантай холбогдуулж түүнтэй холбогдож ярилцахад:

“Би албан ёсоор зодог тайлсаан, одоо дахиж рингинд гарч тулалдахгүй. Гэхдээ би энэ спортоор овоглож өдий зэрэгт хүрсэн болохоор үлдсэн амьдарлаа энэ спортынхоо төлөө тэр дундаа монголын боксын спортын хөгжил дэвшлийн төлөө зориулан ажиллаж хөдөлмөрлөх болно.

Тиймдээ ч би хэдийнэ ажилдаа орж, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээж аваад ажиллаж байна. Цаашдаа үүрэгт ажлаа сайн хийж, эх орныхоо далбааг дэлхийн олон орны тэнгэрт мандуулах шинэ залуу тамирчдыг дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Ийнхүү монгол түмний хүсэн хүлээсэн алдар гавъяа, нэр хүндийн эзэн болж яваа Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамбадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Бэлтгэсэн: Э.Цэнд Аюуш