“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчиддээ зориулан  2 шат бүхий  сугалаат урамшууллыг зарласнаар, Голомт банкны харилцагчдын хувьд өнгөрсөн 2 сар сэтгэл догдлуулсан бэлгүүдээр дүүрэн байлаа.

Голомт банкны эхний задалсан бэлэг бол азтай 5 харилцагчиддаа зориулсан,  өөрийн хайртай дотны хүний хамт дэлхийн супер од Бруно Марсын аялан тоглолтыг үзэх эрх байлаа. Түүний тоглолтыг олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хамт үзэж,  амьдралдаа хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжийн эзэд болсон эхний шатны азтанууд аяны дөрөө мултлаад удаагүй байна.

Тэгвэл энэ сарын 12-нд сугалаат урамшууллын 2 дахь шатны азтанууд тодорлоо.  Энэ удаад аз од нь гийсэн  3-н харилцагч  хосоороо Португалийн Лисабон хотноо очиж, Европийн хөлбөмбөгийн холбооны лигийн финалын тоглолтыг үзэх эрхтэй болж байна.

Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт эзэмшигчид дундаас 2 дахь шатанд:

1. Пүрэвийн БОЛОРМАА                         /78881749/

2. Баттөрийн НАМШИР                /75342802/

3. Нацагдоржийн АНАРМАА                   /89181092/ нар азтанаар тодорлоо.

Хөлбөмбөгийн хорхойтнуудын цагаахан атаархлыг төрүүлэм мэдээ дуулгахад, эдгээр азтанууд маань өөрийн шүтэн биширдэг  хөлбөмбөгчидтэй үдийн зоог барьж, дурсгалын зургаа татуулах бөгөөд  үзэсгэлэнт Лисабон хотоор аялах тусгай хөтөлбөрт хамрагдах юм.

Түүнчлэн эдгээр азтануудаас хамгийн азтай, одтой байсан харилцагч Н.Анармаа нь  финалын тоглолтонд учрах 2 багийн  тоглолтын өмнөх бэлтгэлийг үзэх эрхийг хожсон байна.  

Сугалаат урамшуулалд идэвхитэй оролцсон Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигч бүх харилцагчиддаа талархалаа илэрхийлье.