"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг иргэн Д.Халиуны мэдээлсэн хүчингийн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гурван сарын хугацаанд хоригдож байсан ч өчигдөр буюу 2020-7-16 нд суллагдсан байна. 

Түүний гэр бүлийн зүгээс өөрийн цахим хуудсандаа “Ямар сайхан мэдээ вэ. Ингээд хамт байх өдөр ирлээ. Энэ хугацаанд хамт байсан нийт иргэддээ баярлалаа” хэмээн бичжээ. Үүнээс гадна "Зөв амьдрах ухаан" ТББ яг одоо өөрийн байрандаа наадмаа хийж баяраа тэмдэглэж байна.