Сайн байна уу? Би одоо 28 настай гадаадад сурдаг найз охинтойгоо үерхээд 1 болж байна. Надад тохиолдсон асуудал гэвэл найз охинтойгоо сексийн харилцаа дээр таарахгүй юмаа өмнө үерхдэг байсан уулздаг байсан бүх охидуудаа сэтгэл хангалуун байлгадаг байсан гэж боддог.

Гэтэл энэ удаа таарахгүй байгаа юмуу эсвэл таалагдахгүй байгаа юмуу хийхээр өвдөөд байна гэд байдаг бас хийх гэж бөөн юм болно хийхгүй дараа болоё гээл зовж зовж хийхээр ямар ч таашаал авахгүй тэгээд 7 хоногтоо 1 юмуу 2 л хийнэ.

Бусдаар бол сэтгэл ааш сайтай сайхан охин цаашдаа амьдрал зохиоход ч болохоор санагдаг ч сексийн асуудал байгаад байна. Өөрт нь энэ талаар хэд хэдэн удаа ярилцсан даанч юу ч өөрчлөгдөөгүй. Хамт амьдраад ирээдүйгээ холбох бол хуурахгүй үнэнч байх хэрэгтэй биздээ гэхдээ энэ байдлаараа хуурах нь тодорхой санагдах юм. Тэгээд миний асуулт бол ийм харилцаа ирээдүйтэй байх болов уу эсвэл хуурч гомдоож байснаас салсан дээр үү?