Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн “Пионер” хорооллын нэгдүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унажээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиход гурван метрийн гүн нүхэн жорлонд  гурван настай эмэгтэй хүүхэд унасан байжээ. Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж хүүхдийг эсэн мэнд гаргасан байна. 

Тиймээс эцэг эх асран хамгаалагчид болзошгүй эрсдэл бүхнээс болгоомжилно уу.