УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 гаруй зөвлөх нэр дэвшин, өрсөлдсөн билээ.

Эдгээрээс УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, бие даан нэр дэвшин өрсөлдсөн Ц.Хулан нар нь орон тооны зөвлөх байв. Тэд ажлаа УИХ-ын сонгуульд ялагдсан хэдий ч ажилдаа буцаж орохгүй аж.

Харин УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, Л.Болд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөхөөрөө ажиллуулахаар шийджээ.

Мөн Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцоо хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болсоныг эх сурвалж өгүүллээ.