сайн байна уу. Өөрөөсөө олон насны зөрүүтэй дүү залуутай уулзаад амьдралаа босгоё гэвэл яах бол. Хэр таарч тохирдог юм бол доо. Бид 5 насны зөрүүтэй.

Суусан хойноо хөгшинөөр нь дуудаад унадаг юм болов уу. Дүү залуутай амьдрал зохиосон хүмүүс хэр байдаг вэ. Одооноос уулзаж дөнгөж эхэлж байгаа. Хааяа жоохон хүүхэд шиг санагдаад хэцүү юм. Анх дургүй байсан, дүү залуу дэмий байх гээд л хүмүүсийн нас ямар хамаатай юм, хоорондоо л болж байвал гээд байхаар нь уулзаад үзье гээд л опоогоор уулзаад л явж байна. 

Миний хувьд 30 хүрч байгаа болохоор ямар зугаа цэнгэлдэх нас өнгөрсөн, одоо зүгээр сайхан ханьтай болоё гэсэн бодолтой байна. Даанч үеийн залуус бүгд ар гэртэй амьдралтай байна. Өөрөөсөө дүү залуучууд л таарчихаад байх юм. 5 насны зөрүү хэр бэ?