Үдшийн мэнд, би 34 настай нөхөртэйгөө амьдраад 12 жил болж байна. Бид 3 хүүхэдтэй бусдын л адил ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч байна.

Намайг даварсан эмэгтэй гэж зарим нь бодох байх л даа, гэхдээ сүүлийн үед би сексийн тал дээр дандаа сэтгэл дундуур явах боллоо. Би нөхөртөө охин биеэ зориулсан бас одоог хүртэл үнэнч хэвээр байна, гэтэл анх надтай үерхэж эхлэхдээ л намайг оролдож сексийг эхлүүлдэггүй байсан би тийм л байдаг юм байх гэж бодоод хэдэн жил явлаа, дараагийн хэдэн жил би өөрөө өдөж хоргоож байж арай гэж залхуу секс нэртэй нөхөр маань огт хөдөлдөггүй би дээр нь байрлалаар хийж явлаа. Гэтэл одоо 14 хоногт 1 удаа хэрвээ би хүсвэл оролдож татаж чангааж байж нэг секс хийдэг боллоо. Өөр хүнтэй болсымуу гэхээр тийм биш, халамжтай хайртай гэдгээ алхам тутамдаа мэдрүүлдэг, гол нь л сексийн хүсэл сонирхолгүй байгаад байх юм. Аргаа бараад хүүхдүүдээ унтуулчаад 2-лаа асаагаад эротик кино үзэв.

Гэтэл энэ шууд порно шиг хийгээд эхэлчихлээ үзмээргүй байна гээд буруу хараад унтаад өгөх юм. Энэ нь надад сүүлдээ гомдох бачуурах уурлах гол шалтгаан болоод байна. Би олон хүсэхгүй л дээ ядаж 7 хоногт 2 удаа бас сексд идэвхитэй намайг өдөөж оршил хийдэг байгаасай гэж хүсэх юм. Бас нөхөр маань үнэхээр нойр ихтэй л дээ 10 гээд л нойр нь хүрчихдгийн, өөрөө болохоор энэ нойрноос болж байна л гэх юм. Дандаа л хиймэл хүүхэлдэйтээ унтаж байгаа юм шиг өөрөө тэнэг юм шиг дээр нь гараад л дэвхцээд байх үнэндээ утгагүй санагдаад байдаг болчихлоо.

Ер нь 14 хоногт 1 байх нь хэр хэвийн бэ? Хүн болж төрснийх сайхан сексийг нөхрөөсөө үнэхээр мэдэрмээр байна, ямар өөр хүн хайгаад үр хүүхэд гэр бүлээ бузарлаад явалтай нь биш дээ…