Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан аймшигт ослын улмаас нэг гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байсан билээ. 

Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан ч охины бүх биеэр нь халдвар тархсан байсан учраас түлэнхийн шархаа даалгүй өнөөдөр /2020.08.10/ өглөө нас барсан харамсалтай мэдээ иржээ. 

Дээрх харамсалтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад гэрийн эзэгтэй  БНСУ-руу явсан байсан юм. Гэвч харамсалтай нь 13 настай охиных нь амь аврагдаж чадсангүй.  Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ үлджээ.

Аймшигт  хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа ажээ. 

ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банк