Сайн байна уу? Би нэг зүйлийг асуух гэсэн юм. Хүний сайхан хүүг араас гүйн барин үерчихээд нийгмийн хог шаар болгоод орхиж байгаа охины хаясан залууд нь сайн болчихсон юм шиг байна аа.

Анх найз охин минь, сайн охин сууна эдр гээд намайг тоодоггүй байсан энэ залуу, харин одоо нөгөө охин нь хог шиг хаячихсан, дэргэд нь байгаа ганц ярилцах хүн нь би болсон. Яаж ч муухай хандсан би уучлаад л өршөөгөөд л байдаг. Ер нь энэ хүнийг засаад хамтдаа баймаар байгаа ч, надад өмнө нь ямар муухай ханддаг байсан, найз охиноо яаж хуурдаг байсныг нь бодохоор намайг ч бас хуурах юм шиг санагдаж байна. Гол зүйл нь дөнгөж 23 настай байж архинд орчихсон, өдөр бүр уудаг, ажилгүй, мэргэжилгүй ,найз охиноо гомдоодог байсан ийм залууг засаж чадах болов уу би? Үнэхээр би хайртай гэхдээ бас хаяж чадах зоригтой. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс болж эвдэрдэг, эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?