Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Жижиг, дунд үйлдвэрийн газар" байгуулсан. 

Засгийн газрын өнөөдрийн /2020.08.19/ хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томиллоо