Өнөө маргаашдаа баруун болон төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орохыг анхааруулж байна.

2014 оны 04дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солгидмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 0-5 градус,Алтайн өвөр говь болонговийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө өснө.