Нийслэлийн НАМЗХ нь 2019.10.02-нд шинэ бүтэц зохион байгуулалтад орж даргаар Б.Сэргэлэнбаатар сонгогдсоноос хойш Нийслэлийн болон дүүргүүдийн НАМЗХ-ны тэргүүлэгч гишүүдийг шинээр бүрдүүлэхдээ МАН-ын дүрэм болон НАМЗХ-ны дүрэмд нийцүүлэн эмэгтэйчүүдийн оролцоо 30% -аас дээш байх заалт дээр онцгой анхаарч Нийслэлд 10, дүүргүүдэд тус бүр 5 эмэгтэй тэргүүлэгч гишүүнийг шинээр сонгон үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр Нийслэл, дүүргүүдийн эмэгтэй 55 тэргүүлэгч гишүүд нэгдэн Нийслэлийн НАМЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь цаашид нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж үзэл бодлоо нэгтгэн ажиллана.