СЕХ-г хэл амгүй, хал палгүй, чимээ шуугиангүй “бөөрөнхий” удирдаж явсан Ч.Содномцэрэнг чөлөөлж, жинхэнэ яаж ч мэдэх нөхрөөр даргалуулахаар болов. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн  ингэж солих шалтгаан юу байв. Цаашлаад энэ томилгоо Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд ашигтайгаар тусах вэ. СЕХ-ны шинэ дарга П.Дэлгэрнаран яг хэний хүн бэ?

П.Дэлгэрнаран бол улс төрийн хүрээнд аль ашигтай  талд хөрвөж чаддагаараа алдартай хамелион хүн. Сүүлийн дөрвөн жилийн ажил байдлын замналыг нь харахад, тэрбээр М. Энхболдыг ид хүчирхэг байх үед АТҮТ-ийн даргаар томилогдож, У.Хүрэлсүхийн үед УИХ-ын тамгын газарт ахлах референтийн алба хашжээ. Бүр дээхэн үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “Талх чихэр” үйлдвэрийн хорооны дарга хүртэл хийж явсан түүхтэй.

Ерөнхийлөгчийн халааснаас спикер Г.Занданшатар ер гарахаа байсан өнөө үед П.Дэлгэрнарангийн УИХ-ын тамгын газарт референтээр ирсэн түүх хийгээд “Талх чихэр”-т ажиллаж явсан намтрыг холбож харж ч болох. Энэ логикоор бол П.Дэлгэрнаранг Ерөнхийлөгч Х.Баттулга зориудаар СЕХ-г удирдуулсан гэж харагдахаар.Гэвч нөгөө талд тэр У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд олон жил идэвхтэй гүйж, улс төрийн ерөнхий карьер өсгөлтөө тэдний буянаар ахиулж ирсэн.

Цаашлаад П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллаж байх үед нүүрс тээврийн С зөвшөөрлийг албан тушаалтнууд дамлан зарсан хэргээр хэд хэдэн тусгай ажиллагаа хүртэл явагдаж байсан. Түүнийг дэд даргатайгаа хамтрах замаар С зөвшөөрөл дамлан зардаг гэх яриа хөшигний ард хөвөрдөг. Улмаар АТҮТ-ийнхэн уг асуудлаар цагдаа шүүхийн хаалга татаж явахад, П.Дэлгэрнаран ажлаа өгөөд л хэргээс сэм мултарсан нь анхаарал татдаг. Мөнхүү эхнэрийнх нь тендерийн будлиан, аймгуудын автотээврийн салбар дахь асуудлууд гэхчлэн П.Дэлгэрнаранг тойрсон пактууд өчнөөн бий.

үргэлжлэлийг эндээс