УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар хорих 409 дүгээр ангид хоригдож буй Ардчилсан намын гишүүдээ эргэжээ.

АН-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Болор, С.Баярцогт нар анхан шатны шүүхээс хорих ял аваад байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.