Монгол Улсын Боловсролын Их Сургууль цахим хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. 

МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандах " Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, хүндэт эцэг эхчүүдээ.Юуны өмнө та бүхэндээ ирж байгаа 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн хичээлийн жил буюу 2019-2020 оны хичээлийн шинэ жил бол зөвхөн манай сургууль, манай улсын төдийгүй, дэлхий нийтийн хувьд нэлээн сорилттой хичээлийн шинэ жил болж өнгөрлөө. Энэ хичээлийн шинэ жилд бид нар эхний хагаст нь тэнхимийн хийж явуулсан бол сүүлийн хагаст буюу 2020 оны хоёрдугаар сараас цахим сургалтаар бүх үйл ажиллагаа явагдсан. Ер нь бол цахим сургалтын хувьд бол сүүлийн үеийн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн томоохон чиг хандлага болсон үйл ажиллагаа болсон. Тийм учраас манай сургуулийн хувьд цахим сургалтыг явуулахын тулд сүүлийн жилүүдэд дорвитой арга хэмжээ авч явуулж байсан нь цар тахлын үеийн сургалтыг амжилттай даван туулахад ихээхэн тус нэмэр суурь дэвсгэр нь болж өгсөн юм. Өнгөрсөн 2019 онд өөрийн гэсэн удирдлага мэдээллийн системтэй болсон.

МУБИС-ийн хичээлийн 11, оюутны 7 дотуур байрыг шилэн кабельд холбогдсон байгаа. Энэ жил манай сургууль байгуулагдсаны түүхт 70 жил тохиож байгаа. Тийм учраас бүтээлч, арвин амжилттайгаар угтахаар төлөвлөж байна. Ингээд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.