Монголын загвар өмсөгчдийн хувьд жилийн жилд шилдэгээ тодруулан Гоёл наадмаар Топ моделио шалгаруулдаг уламжлал 90-эд оноос улбаатай билээ. Одоо нэлээд олон топ модель хэмээх өргөмжлөлтэй загвар өмсөгчид төрөн гарчээ.

Гэхдээ энэ наадам жилээс жилд нэр хүнд унаж байгаа гэж хэлж болно. Заримдаа бүүр Мянганбаярын эхнэрээ сонгох наадам гэж нэрийдэх нь ч бий. Ямартаа ч Монголын топуудыг төрүүлсэн тус наадмын үе үеийн шилдэг загвар өмсөгчид хамтдаа гэрэл зурагт буусан агшин бүхий фото цуглуулгыг хүргэж байна.