Найз нөхөдтэйгээ гадуур уулзаж сонин сайхнаа хүүрнэн суух гэтэл хаана очих вэ хэмээн толгой гашилгаж байсан уу? Эсвэл, хотынхоо завгүй амьдрал, сүүлийн үеийн шинэ хэв маягийн талаар унших гэтэл сонирхолтой мөртлөө зугаатай нийтлэл олдохгүй байна уу?...

Тэгвэл танд MENU брэндийг танилцуулж байна. Уг бренд нь өөр өөрсдийн онцлог бүхий гурван талбараас бүрдэнэ: MENU Сэтгүүл, MENU Аппликэйшн, MENU Вэбсайт.

 

MENU Сэтгүүл нь өөрийн чиглэлдээ Монголд анхдагч бөгөөд сэтгүүлийн ертөнцөд байр сууриа хэдийн эзлэн өөрийн гэсэн үнэнч уншигчдын хүрээг бүрдүүлж чаджээ. MENU Сэтгүүл нь манай нийгэмд болж буй асуудлуудыг сонирхолтой мөн ойлгомжтой өгүүлэл хэлбэрээр FOOD, DRINK, FUN гэсэн сэдвүүдэд оруулан олон нийтэд толилуулдаг. Жишээ нь, MENU Сэтгүүлийн 4-р сарын дугаарт коктейлийн тухай нийтлэл гарсан. Коктейль нь маш энгийн зугаатай сэдэв хэрнээ монголын өнөөгийн нийгмийн өөрчлөлт, ёс суртахууны шилжилтийн тухай энэхүү нийтлэлд давхар өгүүлж буйгаараа онцлог юм. Тодруулбал, коктейлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон нэр хүндийг нийгэмд гарч буй соёлын өөрчлөлттэй холбон бичжээ. Тиймээс, MENU Сэтгүүл нь тун сонирхолтой, зугаатай мөн танд хэрэгтэй мэдээллээр дүүрэн билээ.

 

MENU ухаалаг утасны аппликэйшн нь ресторан, лаунж, кофе шоп, караоке зэрэг бүхий л уулзалдах, хөгжилдөх газруудыг нэгтгэсэн мобайль аппликэйшны хамгийн сүүлийн үеийн тренд, үйлдлүүдийг ашиглан бүтээгдсэн лавлах хэлбэрээр та бүхний хэрэгцээнд удахгүй хүрэх бөгөөд хэрэглэгчдийн хамгийн ойрын, итгэлт анд байх болно. Энэхүү лавлахаас хэрэглэгчид хайлт хийхдээ өөрсдийн хэрэгцээндээ тохируулан сонголтоо нарийвчлах боломжтой. Ингэснээр хүссэн мэдээллээ хамгийн хялбар аргаар, түргэн шуурхай авч чадна. MENU аппликэйшны гол зарчим бол хялбар бөгөөд ашигтай байхад оршино.

 

Гурав дахь талбар болох MENU вэбсайт нь MENU брендийг нэгтгэх орон зай юм. MENU сэтгүүл болон MENU аппликэйшны бүх мэдээллүүд байхаас гадна FOOD, DRINK, FUN-сэдвүүдтэй холбоотой нэмэлт мэдээллүүд мөн гадуур зохиогдож буй манай хотын үйл явдлын фото альбомууд, бүх кино театруудын үзвэрийн хуваарь зэрэг гадуур гарч хөгжилдөх бүхий л мэдээллээ эндээс аваарай!