Хонконгийн Их сургуулийн /HKU/ эрдэмтдийн гарган авсан хамрын цацлага хэлбэрээр хэрэглэдэг “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахыг зөвшөөрчээ.

Уг вакциныг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд Сямэнийн их сургууль болон эмийн үйлдвэрийн “Beijing Wantai Biological Pharmacy” компанитай хамтран гарган авсан байна.

Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, энэ нь БНХАУ-ын хүнс, эмийн хяналтын газраас хүн дээр турших зөвшөөрөл өгсөн хамартаа цацдаг коронавирусний анхны вакцин юм. 

Хятадад гарган авсан “COVID-19”-ийн зургаан вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байгаа талаар “China National Biotec Group” компани өмнө нь мэдээлсэн билээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг