Иргэд ахуйн зориулалтаар самар түүхээр бол нэг килограмм самар тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр самар түүх боломжтой юм. Ойн судалгаа, хөгжлийн төв нь самрын болц есдүгээр сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд есдүгээр сарын 10-наас эхлэн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж эхэлсэн. Ингэхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий найман аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэх юм.