Автомашин сонирхогч залуучуудад зориулан  энэ оны хамгийн анхны дрифт шоу маргааш  зохион байгуулагдаж гэж байгаа билээ. ”VIP auto club” -н залуус ”VIP  Drift” шоуг 3 дахь жилдээ “Хүй долоон худаг”-ийн төв талбайд хийхээр бэлтгэл ажлаа хийж дуусаад байгаа гэнэ.  Өндөр зохион байгуулалттай болж байгаа  энэхүү шоуг үзэх үзэгчдэд зориулсан  автобус маргааш өглөө  9:30 цагт  “UB palace”-ийн үүднээс   хөдлөх юм байна.  Зохион байгуулагчдийн зүгээс  үзэгчдээ хүндлэн  автобусыг үнэгүй явуулах гэнэ.

Энэхүү шоу нь Замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдэх юм. Тус шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр хуран цугласан залуустаа зориулан хүргэнэ болсноороо энэ удаагийн шоу онцлогтой.

Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон автоспорт, дрифтын шоугаар хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!

Зохион байгуулагч: “VIP AUTO CLUB”, “MGL MEDIA GROUP”, “НАРУ” студи

Дэмжигч байгууллага: “Замын Цагдаагийн газар”, "Мистер пицца", "Андра модель" агентлаг, ” Interex Degisn” “Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбоо”, "Аризона" ундаа, "Авто стандарт" төв, "Hobby zone" тоглоомын дэлгүүр

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч:  www.DORGIO.mn  "TV8" телелвиз, "Эх Орон" телевиз

Мэдээллийн  ивээн тэтгэгч : www.ZALUU.com , www.CAAK.mn , www.AMJILT.com , www.URLAG.mn, FM-99.7, FM-105.5

  “VIP DRIFT-2014” шоуны хөтөлбөр

- 08:00 – 09:00 Талбайн бэлэн байдлыг шалгах

- 10:00 – 10:30 RC машины уралдаан зохиогдоно

- 10:30 – 11:00 Нээлт

- Mongolian Choppers Brotherhoods & VIP AUTO CLUB үзүүлбэр

- Нисдэг тэрэг & шүхрийн үзүүлэх тоглолт

- 11:00 – 11:10 ICE TOP хамтлаг ая дуугаа өргөх

- 11:10 – 11:20 4 зүг – Кадр ая дуугаа өргөх /VIP AUTO CLUB дуу/

- 11:30 – 14:00 Дрифтийн тэмцээний I- үе

-   14:00 – 14:20 Үзэгчдэд ус ундаа тараах

- 14:20 – 15:00 Дрифтийн тэмцээн II- үе

- 15:10 – 15:30  d20-ийн азтан шалгаруулж дрифтийн машинд суулгаж үзүүлэх

- 15:30 – 16:20 Дрифтийн тэмцээний III- үе

- 16:30 – 16:50 Үзэгчдээс азтанууд шалгаруулах, шагнал гардуулах

- 16:50 – 17:20 Дрифтийн тэмцээний финалын үе

- 17:20 – 17:30 Мотоцикл машин дээгүүр харайх үзүүлбэр

- 17:30 – 18:00 Хаалтын үйл ажиллагаа шагнал гардуулах ёслол

- 18:00 – 18:30 Хаалтын салют буудуулах ёслол

VIP After Party

- 21:00 – 02:00 – Metropolis NClub

Илүү дэлгэрэнгүй мэдэллийг : 91111170,  91937777 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.