Сайн байна уу? Одоо би 21 настай Их сургуулийн төгсөх курсын оюутан. Энгийн л нэг оюутан охин найз нөхөдтэйгөө сайхан харилцаатай дандаа инээмсэглэж явдаг дажгүй царай зүстэй өндөр нуруутай болохоор эргүүлдэг залуучууд банди нар олон байсан ч 10 жилд байхдаа ч тэр их сургуульд ороод ч тэр хэзээ ч үерхэж үзээгүй ээ.

Би эрэгтэй хүнтэй харилцахдаа муу тэд нараас багын л хол байдаг зожиг зантай. Намайг бага байхаас л аав ээж 2 минь муудалцаж хэрэлдэж зодолдож хэлэх хэлэхгүйгээр хэрэлдэж архи уухаараа аймшигтай болчдог ааваасаа айж ирсэн. Ээжтэйгээ дүүтэйгээ гэрийнхээ гадаа согтуу аавыгаа унтахыг нь хүлээж гадаа хонож байсан өдрүүд, 2 хүүхдийнхэээ нүдэн дээр дандаа ээжийг минь зоддог байсан аавыгаа үзэн ядаж өссөн өдрүүд, гэр бүлээрээ жаргалтай байгаа найзууддаа дандаа атаархдаг байсан. Миний хүүхэд нас тэр чигтээ л айдас түгшүүр аавыгаа архийг үзэн ядаж ээжийгээ хамгийн их өрөвддөг байсан. Хүн харахад боломжийн амьдралтай сайхан айл боловч бизнес эрхэлдэг байсан болохоор үргэлжийн мөнгөний хэрүүл гэрээс маань салдаггүй байсан энэ байдал надад их нөлөөлсөн. Нэг хэсэг их цочмог ууртай болсон манайх ядуу болоод ч хамаагүй аав ээж 2 минь хэрүүлгүй тийм сайхан гэр бүл болоосой гэж их боддог байсан. Сүүлдээ том болох тусам аавтайгаа их мууддаг болсон ээжийнхээ өмнөөр орж их зодуулдаг болсон. Гадаа гараад ганцаараа их уйлна хааяа гэрээсээ явчмаар санагддаг байсан ч ээжийг минь зодох байх гээд согтуу аавтай элдвээр хэлүүлээд гэртээ үлддэг байсан. Энэ бүхэн надад их нөлөөлсөн би одоо ч гэсэн эрэгтэй хүнд итгэдэггүй яг аав шиг минь гэр бүлээ зовоох вий гэсэн хар санаа аль жоохноос минь суусан болохоор хүмүүсийн ярьдаг анхны хайр анхны ариун үерхэл гэсэн юм байхгүй ээ. Одоо аав минь осолд орж нэг гараа тайруулсан архи уудаг ч гэсэн өмнөх шигээ гэр бүлээ дарамтлахаа больсон одоо аавыгаа үзэн ядаж муу санаддаггүй ээ. Одоо би нөхөртэй болохоосс эмээдэг найзууд маань яагаад хүнтэй үерхэхгүй ганцаараа яваад байгааг минь ойлгодгүймаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам өмнөхөөсөө илүү аав ээжийн хэрүүл мартагдаж байгаа ч гэсэн хэзээ ч миний дурсамжнаас арилахгүй ээ. Ирээдүйн аав нар минь хэзээ ч битгий эхнэртээ гар хүрээрэй үр хүүхдээ битгий зовоогоорой тэр тусмаа охин хүүхэд илүү эмзэг байдгиймаа хүүхдийн гэнэн зан алга болдог гэр бүлд үлдсэн хар дурсамж тэдний амьдралаас хэзээ ч арилахгүй битгий над шиг эр хүнд итгэдэггүй санаа муутай аймхай охин битгий болгоорой! Бусад охидууд шиг дурлаж үерхэж үзэхийг хүсдэг ч санаснаар болохгүй юм даа…