Байр, машины үнэ хүрдэг гэх мобикомын 9911-тэй дугаарын ханш шалдаа буужээ. “Баячуудын” тодотголтой 9911-тэй дугаараас төлбөрийн чадвартай олны танил эрхмүүд хүртэл хулхидуулж залхсандаа татгалзаж эхэлжээ.

Сангийн дэд сайд асан, “Хас”ын Ч.Ганхуяг 9911-тэй дугаараасаа татгалзхаар шийдсэн тухай өчигдөр жиргэжээ. Тэрээр “Эднийх арай дэндүү хүнийг хулхидах юм. Скайтел, Юнител хоёроос сонгож байгаад баринаа” хэмээж хэдэн зуун лайкаар хулхидуулж тэвчсэн олон хэрэглэгчийг ардаа дагуулжээ.