УОШГ-аас 2020 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ гэж сэрэмжлүүлсэн байна.

Тухайлбал, маргааш буюу энэ сарын 30-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтэрнэ.

Салхи 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.