Сайн байцгаана уу Намайг З гэдэг. Хайр дурлалын талаар мэдлэг муутай эмэгтэй. Одоо 20 настай, англид байдаг юм л даа.

Би энд англид байдаг нэг залуутай нилээн дотносож байгаа тэгэхдээ тэр залуу өмнө хайртай байсан хүүхэндээ одоо хүртэл хайртай юм шиг байгаа юм. Тэр хүүхэн нь мөн адил англид байдаг. Тэгээд тэр хүүхэн нь бас энэ залууд одоо хүртэл хайртай санадаг юм шиг байна лээ. Файсбүүк гэх мэт зүйлүүд руу орж үзэхээр тийм шинжтэй байдаг. Тэгээд заримдаа тэр хүүхнээ манай найз залуу ч гэсэн санаад байдаг юм шиг байгаамаа тэгээд тэр хүүхэн үнэхээр санадаг бол надаа бас жоохон хэцүү байна л даа. Тэр хүүхэн рүү нь явуулчихъя гэхээр би өөрөө энэ залууд нилээн дасчихсан байдаг яах вэ? Бид хоёр бас нилээн дотно бараг хосууд шиг болсон, тэгсэн мөртлөө цаанаа л нэг тэр хүүхнээ гээд байгаа юм шиг. Туслаач…