Уучлаарай яахаа мэдэхгүй болчихоод асууж байнаа. Надтай арван жилд байхаас эхэлж найзласан найз охин байдаг юм. Оюутан байхаасаа нэг өөрөөсөө ах хүнтэй уулзаж байгаа мөнгө төгрөгөөр тусладаг гэж ярьдаг байсан ч тэр хүнийг нь огт хараагүй юм.

Сургуулиа төгсөөд ч уулзаж байгаа л гэсэн. Гэтэл жилийн өмнө тэр хүнээсээ хүүхэдтэй болсон гээд тогоо шиг том гэдэстэй хүн надтай уулзсан юм. Тэгээд таг чиг болсон. Утас нь ч холбогдохгүй. Тэгсэн санаандгүй фэйсбүүкээс тэр найзийгаа оллоо. Гадаадад байгаа юм байна. Тэгээд өөрөө надаас зугтсан гэдгээ ч хэллээ. Учир нь өөрийнх нь уулздаг нөгөө ах нь манай эгчийн нөхөр юм байна. Бараг 7 жил болж байгаа байх. Үнэхээр яах учраа ч олохгүй байна. Манай хүргэн ах эгчид халамжтай сайн хань шиг л байдаг. Хүнийг гаднаас нь хараад таних хэцүү юм. Арван жилд байхад манай гэрт найзууд маань цуглардаг байсан юм. Тэр үед л хүргэн ах найз хоёр маань бие биенээ зүс хараад нууцаар уулзаж эхэлж. Нээрээ юу ч хэлэхэв дээ. Тэгээд одоо хүүхэд нь ой гарантай гэнээ. Би одоо эгчдээ энэ тухай хэлэхээс ч айж сууна. Ийм юм сонссон хүн яаж зүгээр байх уу? Тэр хоёрын дунд 4 сайхан хүүхэд бий. Хүргэн ахаас ч айж байна. Хутга хайчаар эгчийг алчихвал яана ч гэх юмуу муу юм бодогдоод байх юм. Би ер нь яавал дээр вэ? Яах вэ? Хүнд хэлэхэд ч хэцүү юм. Үнэхээр сонин байдалд байна…