1985 онд төрсөн 29 настай Эрдэнэбатын Цогтсайхан гэх энэ залуу Швейцарийн армид алба хааж байна. Тэрээр 1997 онд аав ээж ахынхаа хамт Швейцарьт амьдрахаар очсон.

Э.Цогтсайхан Швейцарь улсын иргэншилтэй бөгөөд  20-45 насандаа жил бүр 3 долоо хоног цэргийн алба хаадаг. Түүний хувьд тус улсын армид алба хааж байгаа монгол гаралтай цорын ганц залуу аж. Швейцарийн арми 500 жилийн түүхтэй бөгөөд шигшигдсэн залуус нь Батиканыг хамгаалдаг.  Иргэншлээ сольсон ч гэлээ  монгол бүсгүйтэй гэр бүл болно гэж ярьдаг ийм нэг залуу хилийн чанадад цэргийн алба хааж байна.