2014 оны 04-р сарын 17. Dell корпорацийн Интэрпрайз сторэйж эксперт ноён Bhaskar Raman өөрийн төлөөлөгчдийн хамт Монголд хүрэлцэн ирж, ITZone компанитай хамтран мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд “Flash at the price of disk” сэдвээр сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр All Flash Storage буюу SSD технологид суурилсан Dell-ийн хамгийн сүүлийн шийдэл болох сторэйж центер 6.4-ийн талаар танилцуулсан юм.

Мөн сургалтанд оролцогчдод ITZone компанийн Enterprise Solutions Center-т байрлах Dell компеллент сторэйж-тэй бодит байдлаар танилцах, компеллент флаш сторэйжийн хэрхэн өндөр гүйцэтгэлтэйгээр ажиллаж байгааг виртуал орчинд туршин үзэх боломжийг тус тус олгосон олон давуу тал, үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Еnterprise Solutions Center буюу Энтерпрайз шийдлийн нэгдсэн төвд дата центрийн шийдэл стандарт, мониторинг центрийн шийдэл, хяналтын камер, галын дохиолол, оффис болон гэрийн ухаалаг системийн шийдэл, дүрст хурал, програм хангамжийн нэгдсэн систем зэрэг дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг бодитоор туршин, судлан үзэх боломжийг бүрдүүлсэн байгаа юм.

Ийнхүү өнгөрсөн онд “DELL SOLUTION EVENT: ADDRESSING YOUR IT CHALLENGES” хамтарсан үйл ажиллагааг мөн амжилттай зохион байгуулж байсан мэдээлэл холбооны технологийн салбарт тэргүүлэгч ITZone компани нь Dell брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 14 дэх жилдээ амжилттай ажиллаж, сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн, шийдлүүдийг монголынхоо хэрэглэгч, байгууллагуудад хамгийн бага зардал, өндөр үр ашигтайгаар нийлүүлж байна.