Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн Захирагчийн албатай хамтран бүх нийтийн цэвэрлэгээний өдрийн хүрээнд 4 сарын 19-ний өдөр буюу өнгөрөгч бямба гарагт хотын автобусны буудлуудыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд нийслэлийн дүүрэг бүрт байрлах сургуулиудын 450 гаруй оюутан, залуус оролцсон. Оюутнуудтай хамтран хийсэн энэ ажлын дүнд нийслэл хотын 100 орчим автобусны буудлыг арчиж цэвэрлэсэн байна. Цаашид оюутан суралцагчид нийслэлийн өнгө төрх тохижилтонд өөрсдийн гар биеээр оролцохыг хүсэж байгааг илэрхийлж байлаа.