Гэр бүлийн тухай хуулийг анх 2009 онд УИХ-д оруулсан ч гурван парламент дамжаад баталж чадаагүй. Тэгвэл энэ парламентад ахиад л орж иржээ.

Уг хуулийн төсөлд эцэг, эх байх, гэр бүл байх гэдэг ойлголтыг хуульчлахаас гадна эдийн засгийн баталгаагаар хангагдсан баталгаатай гэр бүлийг цэгцлэх асуудал тусгагдсан байна.

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх мэдээллийг ойр дотныхон нь заавал мэдээллэх үүрэгтэй. Холбогдох байгууллагад мэдээллээгүй тохиолдолд хариуцлага тооцдог болно. Түүнчлэн хүүхэд, гэр бүлээ орхиж явсан бол тэтгэмж төлөх, хариуцлага тооцох гэх мэт заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа юм байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН