Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов шинэчилсэн жагсаалтад жингийн ангиллаас үл хамааран хоёрдугаар байраа хадгалж үлдлээ гэж тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.

Жагсаалтын эхний аравт өөрчлөлт ороогүй байна. "UFC" холбооны түүхэн дэх хамгийн залуу аварга, Америкийн тулаанч Жон Жонс жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бол гуравдугаарт, Израилийн тамирчин Адесанья, түүний араас Стипе Миочич, Камару Усман, Александр Волкановски, Жастин Гэжи, Дастин Порье, Макс Холлоуэй нар оржээ. Жагсаалтын 10 дугаарт хэт хөнгөн жингийн аварга Оросын тулаан Петр Ян бичигдсэн байна.

Нурмагомедов 2019 оны есдүгээр сарын 7-нд сүүлийн тулаанаа Америкийн тамирчин Дастин Порьетэй хийж, хөнгөн жингийн аварга цолоо хамгаалсан юм. Өдгөө 32 настай Оросын тулаанчийн хувьд холимог тулааны урлагт нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 28 удаа ялсан байна. Нурмагомедов дараагийн тулаанаа Жастин Гэжитэй 10 дугаар сарын 24-нд Абу Даби хотод хийнэ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг