Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хасагт, 24-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд баруун зүгийн нутгаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.