Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,023,512 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 3

3 сая төгрөгийн 27

1 сая төгрөгийн 290

100 мянган төгрөгийн 2890

30 мянган төгрөгийн 28,736 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 68646333.

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 62889919.