Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6,728 хуулийн этгээд”-ийн нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болголоо гэж УБЕГ-аас мэдээлэв.