Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 нас 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа.

Хэргийг тодруулбал,Тухайн хэрэг гарсан өдөр төрсөн эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан аж. Мөн дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.