ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжмилгээний хариуг зарлав.

Тэрбээр "Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Төмөр замын ажилчдын 10 сорьцод мөн илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 27, үүрэг гүйцэтгэж ажилласан 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 24 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол Монгол Улсад 340 хэвээрээ байна. Үүнээс эдгэрсэн хүн 312.  Эдгэрэл 91 хувьтай байна.

ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 20, хүндэвтэр 8 өвчтөн байна. ОХУ-д COVID-19-ын тохиолдол ихсэж байгаа нь бидний анхаарлыг ихээр татаж байна. Амны хаалт зүүгээгүй хүмүүс их байна. Анх хэрэгжүүлж байсан шигээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар явахгүй байх нь чухал" гэлээ.