Сүүлийн үед цахим орчинд эх сурвалжийн баталгаагүй мэдээлэл ихээр түгээж байгаагийн нэг нь орон нутагт хичээлээ тараад явсан байсан охидыг машинд хүчээр суулгахыг завдсан гэмт хэрэгт гарлаа гэх мэдээлэл юм.

Энэхүү мэдээлэл нь баталгаагүй ор үндэслэлгүй худал мэдээлэл болохыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм. Цахим орчинд мэдээллийн урсгал нэмэгдэхийн хэрээр хэрэглэгч, уншигч та бүхэн аливаа зүйлд шүлтүүртэй хандан үнэн бодит мэдээлэлд тулгуурлан бусдад цааш түгээх хэрэгтэй гэдгийг энэхүү мэдээлэл харуулж байна.