Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн юм. 

Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагаан нуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. 

Учир нь манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна" гэсэн хариултыг өгөв.