Д.БЯМБАСҮРЭН, М.ЭНХСАЙХАН, С.БАЯР, С.БАТБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР ЯГ ӨНӨӨДӨР ХЭРЭГТЭЙ БАЙНА-

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.


-“Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй дэлхийн хэдхэн орны нэг” гэж дарга даамлууд ярьж байсан. Гэтэл бид “Ковид-19”-ийн тархалтыг дэндүү хэнэггүй, хариуцлагагүйн улмаас дотооддоо алдчихлаа. Байдал маш хүндэрч эхэллээ. Яг одоо эдийн засгийн ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна вэ?

-Дэлхийд "Ковид-19" тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнх улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан.

Таны асуултад шууд хариулахад одоо 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулж, улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд 2021 оны төсвийг ямар ч алдагдалгүйгээр батлах, улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын 50 хувьд багтаах, төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, улсын нэгдсэн төсвийг есөн их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шиг зүйл баталж огт болохгүй.

Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулах санаачилга дэвшүүлсэнЭнэ талаар тодруулах гэсэн юм?

- 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даахЗасгийн газрын гаргасан шийдвэрүүдийг та амь аргацаасанолны нүдийг хуурсан гэж үзээд байгаа бололтойМонголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд байгаа?

-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.

Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй , компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.

Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байнаХувийн хэвшилаж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байнаТэд цаашид юунд найдах вэ?

-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна . Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.

Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.

Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүйАюултай л зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа бодолтой явбал энэ том аюулшуургыг давж гарах вэКоронаг дотооддоо алдчихлаа гээд амьдрал зогсохгүй нь мэдээж?

-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.

Махгурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэгМэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух ууцаашид яах вэЯг бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?

-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.

Д.Бямбасүрэн , М . Энхсайхан , С.Баяр , С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.