УИХ-ын чуулганы хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос танилцуулж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Анх Энхсаран сувилалаас халдвар алдсан. Үүнд хэрхэн хариуцлага тооцсон бэ. Энхсаран сувилал төрийн байгууллагын хамгаалалтад байсан. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байгаа. Энхсаран сувилалтай  холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгсөн. Надад байгаа мэдээллээр энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.