Өчигдөр Зайсан орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс цагдаа, иргэн хоёрын хооронд үл ойлголцол үүссэн видео бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл уг асуудлаар жишээлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цагдаа, иргэний хооронд үл ойлголцол үүсэж, цаашид асуудал даамжрах вий дээ” гэдэг анхааруулгыг хэллээ.

Харин уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохыг манай улс хуульчилсан. Энэ хууль хэрэгжих ёстой. Өчигдрийн тохиолдол дээр албаны шалгалт оруулахаар ЦЕГ-ын даргад үүрэг өгсөн. Тухайн цагдаагийн алба хаагч албан хууль ёсны шаардлага тавьсан уу гэдгийг шалгана” гэлээ.