Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн.

Үүнээс 3588 хүнээс халдвар илрээгүй. Харин 37 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Үүнд Дархан-Уул аймагт 63 хүнээс шинжилгээ авахад таван иргэнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт 16 батлагдсан тохиолдол боллоо. Харин Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмэгдлээ, батлагдсан тохиолдол 51 боллоо. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нийт тус аймагт батлагдсан тохиолдол зургаа боллоо. Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 31 болж байна" гэж ярилаа.