Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
                                      2014 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                                                агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 1-3 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.